Жолооч нарын дунд ур чадварын болон спорт арга хэмжээнүүдийг зохион байгуулaв

10-р сарын 01. МТН хүнд даацын машины механизмын жолооч нарынхаа ур чадварыг сайжруулах, өдөр тутмын үйл ажиллагааг хэрхэн хурдан шуурхай осол авааргүй гүйцэтгэх дадал суулгах, хамт олны уур амьсгалыг сайжруулахад байнга анхаарч жолооч нарын дунд ур чадварын болон спорт арга хэмжээнүүдийг 2016 оны 10-р сарын 1-2 өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уламжлал болгон зохион байгуулсан. Энэхүү тэмцээн уралдаанд оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж илүү өрсөлдөөнтэй болдог боллоо.