Гурван улсын Төрийн тэргүүний уулзалтын болов

8-р сарын 13-25. 2016 оны 6 дугаар сарын 23-24-нд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон хамтарсан уулзалтын үр дүнд гурван улсын Төрийн тэргүүн болох Владимир Путин, Си Жинпин, Цахиагийн Элбэгдорж нар эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг баталсан.

Энэ ажлын хүрээнд улс хоорондын авто тээврийн хамтын ажиллагааг сайжруулах, боломжийг судлах зорилгоор 3 улсын Зам, тээврийн яам хамтран түүхэнд анх удаа туршилтын транзит тээврийг 8 дугаар сарын 13-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулсан.
 Монголын талаас уг туршилтын транзит тээврийг “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК амжилттай зохион байгуулсан бөгөөд МТН-ийн гишүүн компани болох “Тав” ХК, “Монтрансавто” ХХК болон “Монгол Экспресс” ХХК-иудын тээврийн хэрэгсэл уг транзит тээврийг амжилттай гүйцэтгэсэн.