Төслийн болон тусгай зориулалттай тээвэр

Төслийн болон тусгай нөхцөл шаардсан тээвэрлэлтэнд бид Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэсээр байна. Тухайлбал: Грийн энержи компаний “Салхит салхин цахилгаан станц төсөл”, “Хөшигтийн хөндийд баригдаж буй “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудлын төсөл”, Говь-алтай аймгийн “Тайширын ус цахилгаан станцын төсөл”, “МАК” ХХК-ийн “Цагаан суваргын зэс-молибденийн төсөл” болон “Хөх цав цемент-шохойн үйлдвэр байгуулах төсөл”-үүдийн тээвэрлэлтийг дурдаж болно.

Мөн “Оюу Толгой” ХК-ийн хүнсний хангамжийн хөргүүртэй тээвэр болон “Магнай Трейд” ХХК-ийн дотоодын шатахууны тээвэрлэлтийн тодорхой хувийг гүйцэтгэж байна.