Бид Монгол Улсын түүхэнд анх удаа 3 улсын хамтарсан туршилтын транзит тээврийг амжилттай зохион байгуулаад байна. Энэхүү тээврийг Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын баталсан “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрий хүрээнд АН-3 коридорын дагуу 2016 оны наймдугаар сард БНХАУ-ын Тяньжин боомт – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот – ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд зохион байгуулсан юм .